Шинэ мэдээ
Малчдад туслах аяны хүрээнд төл малыг маллахад туслаж байна
Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын гаргасан уриалгад нэгджээ. Энэхүү малчдад туслах аяны хүрээнд төл малыг маллах, туслах аж ахуйн малыг нэмэгдүүлэх ажилд идэвхитэй оролцож байгаа аж.
Тодруулбал, Малчдад тусламж үзүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, байгаль, цаг уурын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Баян-овоо сумын 2 дугаар багийн малчин О.Мөнхөө, 4 дүгээр багийн малчин Т.Ганбат, З.Маам нарын хотноос 130 төл малыг хүлээн авч, онд мэнд оруулахаар ажиллаж байна
Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР\