Орон нутагFocusШинэ мэдээ

Боомтоор 3351 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ

Шинэ төрлийн коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ Зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, “Bundesrepublic Deutchland” Герман-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа материал тээвэрлэсэн бол “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг гурил, улаан буудай, хивэг, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 16 тн, 890 кг ачаа зөөвөрлөж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 3351 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close