Орон нутагШинэ мэдээ

Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Наран Мандал компанийн урилгаар олон улсад итгэмжлэгдсэн, нарийн мэргэшсэн Монгол-Солонгосын эмч нарын баг бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдэд тэр бүр хамрагдаж чаддаггүй эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн үзлэг 10 сарын 30-аас 11 сарын 1-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд нийт 500 гаруй хүүхэд,1’700 гаруй залуус, ахмадуудад үзлэг хийлээ. Үүнд: 

  • Дотор
  •  Ерөнхий мэс засал
  • Уламжлалт
  • Шүд, амны хөндий
  • Нүд хараа зүй
  •  Чих хамар хоолой
  • Дүрс оношилгоо гэсэн үзлэг оношилгоог тус тус хийжээ.

Мөн сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн 80 гаруй хувь, 9 жилийн сургуулийн нийт сурагчдын 70 орчим хувь нь шүдээ амжилттай эмчлүүлсэн байна.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close