Шинэ мэдээ

Барилгын хөгжлийн төв Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран ажиллана

Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлын хүрээнд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа Монголын архитекторуудын Эвлэл ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг баталгаажуулахад Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон төвийн удирдах албан тушаалтнууд оролцож санал солилцлоо.

Санамж бичигт “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлын хүрээнд” эвлэлийн гишүүдээс “Зөвлөх баг” бүрдүүлж төлөвлөлтийн хувилбарууд дээр санал зөвлөмж өгөх чиглэлээр хамтран ажиллах талаар тусгажээ.

Arslan.mn

Мөн барилгын салбарын хөгжилд шинэ программ нэвтрүүлэх, харилцан дэмжиж нэгдэн ажиллах тал дээр хэлэлцэж хоёр тал санал нэгдэв.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close