FocusХууль эрх зүйШинэ мэдээ

Экологийн асуудал хариуцсан байцаагч нарт автомашин олголоо

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагч нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ашиглуулахаар аймгийн Засаг даргаас “Ниссан патрол” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Автомашинтай болсноор хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close