Эдийн засагFocusШинэ мэдээ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэв

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 9 сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны 21 аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн 9 дүүргээс нийтдээ 30 хүн хамрагдлаа. 

Энэхүү сургалтаар хувийн санхүүгээ удирдах, өрхийн төсөв хөтлөх чадварыг дээшлүүлж, мөнгөний үнэ цэнэ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтуудыг өгч, сургалт орох арга зүйг заан, сургагч багш нарыг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж, дүүрэг, аймгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох үйлсэд оролцох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close