Уул уурхайFocusШинэ мэдээ

“Сайн аав – Эрүүл харилцааны үндэс” хоёр дахь сургалт боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав – Эрүүл харилцааны үндэс” сургалтыг хоёр дахь удаа зохион байгуулав.

“Сайн аав-сайн харилцааны үндэс” сургалтад 2-4 хүүхэдтэй, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, 36 хүртэлх насны 300 аавыг хамруулан, хэсэгчлэн цуврал сургалтад оролцууллаа. Сургалтад Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар ирж,  залуу ажилтнуудад эрүүл эерэг харилцаа, зөв хандлага зэрэг хувь хүний хөгжлийн өргөн хүрээтэй хичээл зааж буй нь сургалтын үр өгөөжийг дээшлүүлж байна.

 Энэ үеэр, “Эхлэл – Азийн оргил манлайлал” ТББ-ын захирал, Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сургалтын үүсгэн байгуулагч, багш Ц.Бадамхатан: “Би энэ удаа аавуудын нөлөө буюу аав хүний хүүхдийнхээ амьдралд үзүүлдэг сайн муу нөлөөлөл, зөв харилцаа болон сайн нөлөөллөө хэрхэн сайжруулах тухай практик зөвлөгөө өгөх хэлбэрээр хичээлээ заалаа.

Мөн “Түшигтэй аав” сэдвээр хүүхдийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад аав хэрхэн нөлөөлдгийг хөндөж ярилаа. Түүнчлэн хүүхдэдээ зориулах цаг, харилцааны зөв дадал болон аюулгүй орчинд өөртөө итгэлтэй хүн болон өсөж бойжиход нөлөөлөх үлгэр дуурайл, гэх зэрэг аав хүний олон хүчин зүйлсийн талаар сургалтаа хийж байна.

Монголчууд газар доорх байгалийн баялгаа олборлон гарт баригдах баялаг бүтээж буй бол аав хүн хүнийг төлөвшүүлдэг. Энэ бол зөвхөн гэр бүл төдийгүй нийгэмд оруулж буй маш чухал үүрэг оролцоо. Тиймээс Эрдэнэт үйлдвэр үүнд анхаарал хандуулж, залуу аавууд болон ирээдүй үеийн хөгжилд том хөрөнгө оруулалт хийж буйд талархаж байна” гэж хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ.

М.Балжинням
Фото П.Батцэцэг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close