НийслэлFocusШинэ мэдээ

Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ.

Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах юм.

Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд  1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу  ажиллаж байна.

Тус хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг  “Ахмад настан”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өрх толгойлсон эцэг, эх”, “Залуу гэр бүл” хамрагдах боломжтой. Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9,5 хувийг ахмад настан, 32,3 хувийг залуучууд, 34,4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч байна. Өнгөрөгч 2019 оны байдлаар дүүргийн нийт өрхийн 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг тав тухтай орон сууцаар хангах, амьдралын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.  Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та дараах сувгаар  дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

ВЭБ: www.bgd.mn

Фэйсбүүк: @ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР page,

Твиттер: @БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL

Харилцах утас: 18001222, 11-365574

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close