Эрдэмтэдийн бүтээлийг нутагшуулж байна
Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэртэй хамтран Эрдэнэт хотын 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж, боловсруулан шимт бордоо бэлтгэх төслийг 2019 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ШУА-ын Биологийн болон Химийн хүрээлэнд үйлдвэрлэсэн бэлдмэлийг ашиглах 489 сая төгрөгийн гэрээг саяхан үзэглэлээ.
Энэ нь Улсын хэмжээнд үйлдвэрлэлийг шинжлэх ухаантай холбон хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр үндэсний эрдэмтдийн бүтээсэн технологийг аж үйлдвэрт нутагшуулж буйгаараа онцлог юм. Судалгаанд суурилсан бүтээл туурвих чиглэлд эрдэмтдийн арга барилаас манай мэргэжилтнүүд суралцаж, ур чадвараа ахиулж байна.
Энэхүү ажил гурван жил үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 30 хувийн бодит үр дүн гарсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 2019-2021 онд Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй хамтран хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдтэй хамтран хэрэглээний зургаан судалгаа хийсэн бөгөөд гурван төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс