Уул уурхайFocusШинэ мэдээ

“Биеийн тамир-Эрүүл мэнд” уралдаан зохиов

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн ажилтнууд үйл ажиллагааныхаа тулгамдсан асуудлуудыг судалж, сайжруулах чиглэлээр  есөн баг болон ажиллаж байна.

Мөн биеийн тамир, спортоор дамжуулан ХАБЭА-н ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл зөв хэвшлийг дэмжин төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 21-ний өдрийн 17 цагаас Эрүүл мэндийн зам дээр “БИЕИЙН ТАМИР – ЭРҮҮЛ МЭНД” уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдааны “100 метрийн буухиа гүйлт”, ”Бөмбөг залах”, “Дээс тоглох” төрөлдДЦС-ийн ХАБЭА инженерН.Мөнхбат,  ЗУЦ-ийн ХАБЭА инженерийн үүрэг гүйцэтгэгч  Л.Өгөөмөр,  ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл нар тэргүүн байрт шалгарлаа. Нийлбэр дүнгээр Т.Эрдэнэмөнх ахлагчтай “SfH”  баг түрүүлж талархал, мөнгөн шагнал хүртэв.     

Т.ЧУЛУУН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close