НийгэмFocusШинэ мэдээ

“Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Харин өнөөдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа маргааш үргэлжилнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close