Уул уурхайFocusШинэ мэдээ

Ү йлдвэрийн харьяаны нийгмийн цехүүдийн ажилтай танилцав

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус хэлтсийн ажилтнуудын хамт үйлдвэрийн харьяаны нийгмийн цехүүдээр явж, намар өвлийн бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцлаа.

Тэрээр 2020-2021 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбогдуулан сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэлийг нэн тэргүүнд хангах, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь  шуурхай шийдэх зорилгоор Орос “Катюша” цэцэрлэг, Орос 19-р сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиудад ажилласан. 

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн чиг үүргийн харьяанд 10 нийгмийн цехийн үйл ажиллагаа хамаардаг. Дээрх цехүүдийн өвөлжилтийн бэлтгэл болон засвар үйлчилгээний ажлын явц болон тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, “Нийгмийн цехүүдийн өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл хангалтын явцтай танилцлаа.

Намар өвлийн болон сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэл үндсэндээ сайн хангагдаж байна. Харин зарим нэг засварын ажлууд шаардлагатай материал хэрэгслийн нийлүүлэлт удааширснаас саатаж байгаа ч манай цехүүд 9 сарын 1-нээс өмнө дуусгахаар шамдан ажиллаж байна. Засварын материал хүлээгдэх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг бүх нийгмийн цехүүдийн бэлтгэл ажилтай танилцаж дууссаны дараа холбогдох бүтцийн нэгжүүдтэй уулзалт хийж, шийдэхээр төлөвлөлөө. Цаг алдалгүй уулзалт зохион байгуулж, тодорхой асуудлуудыг яаралтай шийднэ” гэв.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close