НийслэлFocusШинэ мэдээ

Шинэ суурьшлын бүсэд 1700 айлын орон сууцны ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн удирдлага “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрт Улаанбаатар хот орчмын таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар тусгасан байдаг. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Х хороо Морингийн даваа орчимд залуу гэр бүлд зориулсан 1700 өрхийн орон сууц барихаар өнөөдөр шав тавилаа.

Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөнд нийтдээ 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг барьж, 8000 орчим ажлын байр бий болгохоор тусгасан. Үүнээс эхний ээлжид 43.3 га газарт байгуулах 235 айлын амины орон сууц, залуу гэр бүлд зориулсан 1700 өрхийн хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг болон өрхийн эрүүл мэндийн хоёр төвийн ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг “Мон илч” болон Рино Инженеринг” ХХК хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ. Харин цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг Азийн хөгжлийн банкны таван сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэх юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close