НийслэлFocusШинэ мэдээ
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд 5 хороог нэмжээ
Нийслэлийн ИТХ-ын мэдээллийн цаг нэвтрүүлэг энэ удаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хүргэж байна. Уг тогтоол хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурсан юм.
Тэгвэл тогтоолд өөрчлөлт оруулж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 5 хороог нэмлээ. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хүртэлх хувиар буурах боломжтой болж байна.