Глобал эдийн засгийн тоймыг хүргэж байна
Ковид-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх зорилгоор
Монголбанкнаас долоо хоног тутам бэлтгэн хүргэж буй гадаад орчны тойм мэдээллийн 17 дахь дугаарыг хүргэж байна.
Тухайлбал, Европын Холбооны 7-р сарын 7-ны “Европын Эдийн Засгийн Төсөөлөл: 2020 оны зун” тайланд нийтэлснээр Евро бүсийн эдийн засаг 2020 онд 8.7 хувиар агшиж, 2021 онд 6.1 хувиар өсөх, Европын холбооны эдийн засаг энэ онд 8.3 хувиар агшиж, ирэх онд 5.8 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Энэ нь өмнөх улирлын төсөөллөөс муудсан үзүүлэлт юм. Цаашид Ковид-19-ийн тархалт, хөл хорио хэр удаан үргэлжлэхээс хамааран төсөөлөл муудах магадлалтай бөгөөд ийм эрсдэл өндөр байгааг онцлов.
АНУ-ын Конгрессын Судалгааны төвөөс “Ковид-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайланг 7-р сарын 2-нд нийтэллээ. Уг тайланд Ковид 19-ийн хоёр дахь давалгаа үүсэхгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг энэ онд 3-6 хүртэлх хувиар агших төлөвтэй
гэжээ. Эдийн засгийн уналт хэр гүн байхаас шалтгаалан дэлхийн нийтийн худалдаа 13-32 хувиар агшиж, гадаад худалдаанаас өндөр хамааралтай хөгжиж буй орнуудад хүнд цохилт болохыг онцолжээ.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 7-р сарын 3-аас 7-р сарын 9-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.