НийслэлFocusШинэ мэдээ

“231 мянган машины хэдэд нь тарваганы мах авч орж ирэхээр завдахыг мэдэхгүй”

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.7.17/ хуралдлаа. Хуралдаанаар амралт зугаалгаар яваа иргэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, автозамын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тарваган тахлын эрсдэл өндөртэй өнөө жил иргэд нийслэл хот руу тарваганы мах оруулахгүй байх, олон нийтийн сүлжээгээр энэ талаарх мэдээлэл гаргахгүй байх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Баяр наадмын өдрүүдэд 231 мянган автомашин орон нутгийг зорьсон бөгөөд 25 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Тодруулбал, долдугаар сарын 10-15-нд улсын хэмжээнд зам тээврийн ослоор 25 иргэн амиа алдсаны 11 нь жолоочийн хариуцлагагүйгээс болсон. Осолд өртөж амиа алдсан хоёр иргэн нь Налайх дүүргийнх байсан, шөнийн 03.00-04.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан.

Зам тээврийн ослын 11 тохиолдол нь онхолдох хэлбэрээр гарсан. Хамгаалах бүсээ зүүгээгүй байсан нь цонхоор шидэгдэж амь насаа алдах шалтгаан болсон. Тээврийн хэрэгслүүд онхолдсон нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой.  Автомашин онхолдсоноос 15 зорчигч амиа алдсан. Хамгаалах бүсийг зөвхөн цагдаад торгуулахгүй байх зорилгоор зүүдэг нь эргээд амь насанд эрсдэл учруулж байна. Ард иргэд хамгаалах бүсний ач холбогдлыг ойлгохгүй байна. Наадмын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд олон хоног үргэлжилсэн амралт нөлөөлсөн.

Өнгөрсөн жил наадмын өдрүүдээр Улаанбаатар хотоос 110 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьж байсан бол өнөө жил энэ тоо хоёр дахин өсч 230 мянгад хүрсэн байна. 170 мянган тээврийн хэрэгсэл баруун аймгийг, 60 мянган тээврийн хэрэгсэл зүүн аймгийг зорьсон. Орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал өнгөрсөн амралтын өдрөөс эхлээд нийслэлийг чиглэсэн. Энэ амралтын өдрүүдэд ч мөн хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслүүд олноороо хөдөөг зорьсон тул Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал хэвийн байсан” гэлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Долдугаар сар гарснаар тарваган тахлын хэд хэдэн тохиолдол гарлаа. Монгол Улсад тарваган тахлын нас баралт 39.6 хувьтай байгаа бөгөөд баруун аймгуудад голомтын идэвхжил өндөр байна. Тиймээс иргэд амралт зугаалгаар явахдаа, голомтот бүс нутгаар явахдаа вакцин хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн Улаанбаатарын шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Хамгийн гол нь наадмын үеэр орон нутгийг зорьсон 231 мянган машины хэдэд нь тарваганы мах авч орж ирэхээр завдахыг мэдэхгүй” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Батбаясгалан Баяр наадам, амралтын өдрүүдэд зам тээврийн осол, тарваган тахлаар нас барсан харамсалтай тохиолдлууд гарч байна. Орон нутгийг 200 мянга гаруй автомашин зорьсон гэлээ эдгээр машин бүгд буцаж ирнэ. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарлаа илүү хандуулаарай. Зөвхөн нэг аймагт халдвар гарч, өвчлөл бүртгэгдэхэд ямар айхтар асуудал үүсч, ажил ундарч байна. Нийслэл хотод ийм асуудал үүсгэхгүйн тулд хяналт шалгалтыг сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг сануулсан мэдээллүүд гаргах хэрэгтэй. Мөн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close