Орон нутагFocusШинэ мэдээ

“Стандарттай Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ.

Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны стандартыг ажилдаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчин нөхцөл,  байгууллагын дотоод эмх цэгц, ажил үйлчилгээний ил тод байдал сайжирч, үйлчилгээний чанарт ахиц өөрчлөлт гардаг байна. Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил дараалан тодорсон Өмнөговь аймаг тогтолцооны стандартыг нэвтрүүлж, “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх сууриа тавилаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close