25 компанийн 323,691 ширхэг хувьцаа арилжжээ
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 98,603,676 төгрөгийн үнийн дүн бүхий 323,691 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN +7.69%) болон “Махимпекс” ХК (MMX +5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол шуудан” ХК (MNP -10.94%) болон “Авто импекс” ХК (AOI -8.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 362 ширхэг үнэт цаасыг 32,600,000 төгрөгөөр арилжсан байна.
“TOP 20” индекс 1.06 хувиар буурч 16299.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,150,886,315.08 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ