ЭМЯFocusШинэ мэдээ
Хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас олон нийтэд зориулсан үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх болсонтой холбоотойгоор Хүүхдийн тоглоомын төвүүдэд зориулсан зөвлөмж гаргасныг хүргэж байна.
Аж ахуй нэгжид:
- Биеийн халуун үзэх
- Ам эсвэл нүүрний хаалт зүүх
- Бээлий өмсөж үйлчлэх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
- Тоглоомыг савантай бүлээн усаар өдөр бүр угаах
- Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
- Үйлчилгээ хооронд өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, савлуур, гулсуур зэрэг хатуу гадаргууг тогтмол арчиж цэвэрлэх
- Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
- Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
- Хүлээлгийн өрөөнд олон хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгчид:
- Амны хаалт зүүх
- Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
- Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
- Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.