Одесс хотын захирагч Трухановын ХОМ-ийг хянан шалгаж дуусчээ
Украин Улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Одесс хотын захирагч Геннадий Трухановыг 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв, бодитой мэдүүлээгүй үндэслэлээр түүний мэдүүлгийг хянан шалгасан талаар тус байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Түүнийг 16.3 сая гривний үнэлээ бүхий эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэж буруутгасан байна.
Сэжигтэнээр тооцогдсон хотын захирагчийн өмгөөлөгч түүний үйлдсэн эрүүгийн хэргийн талаарх материалыг нийтэд мэдээлсэн байна.
Украин Улсын Эрүүгийн хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт /иргэдийн татвараас доогуур орлогын доод хэмжээг 250 хүртэл хувиар торгох, тухайн албан тушаалыг эрхлэх болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 3 хүртэлх жилийн хугацаагаар хориглох/ гэж заасан байна.
Труханов нь 2015-2016 оны мэдүүлэгтээ хамт амьдарч байсан өмнөх эхнэрийн нийт 51 сая гривний үнэлгээ бүхий эд хөрөнгийг мэдүүлээгүй талаар Авлигатай тэмцэх үндэсний товчооноос мэдээлсэн байна.
“Одесс хотын захирагч нь мэдүүлэгтээ орон сууц, машины зогсоол, зуслангийн байр, тээврийн хэрэгсэл 2, компанийн хувьцаа, хадгаламжийн хүүгийн орлогыг тус тус мэдүүлээгүй. 2017 оны мэдүүлэгтээ нийт 16.3 сая гривний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй байна. Дээр дурдсан мэдүүлээгүй хөрөнгө, орлогыг хяналт шалгалтын явцад илрүүлсэн” талаар хэвлэлийн мэдээнд дурдсан.
Түүнд хоёрдахь удаагаа Эрүүгийн хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д заасны дагуу шийтгэл оногдуулж байгаа бөгөөд урьд нь 2015-2016 оны мэдүүлгээ худал мэдүүлсэнтэй холбоотойгоор 2019 оны 3 дугаар сард уг шийтгэлийг оногдуулж байсан.