FocusНийгэмШинэ мэдээ
Тавдугаар сарын шилдэг алба хаагчид тодорлоо

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг шалгаруулж байна.

Тавдугаар сарын “Офицер бүрэлдэхүүн”-ий шилдэг алба хаагчаар Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Батдорж, “Ахлагч бүрэлдэхүүн”-ээс Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Лхагвасүрэн нар шалгарлаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




