WorldШинэ мэдээ

Германы Засгийн газар 111 тэрбум ам.доллартай тэнцэх багц хөтөлбөр хэрэгжүүлнэ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 12 дахь дугаарыг хүргэж байна. Тухайлбал,

  • АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайнгүй байна. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тоо КОВИД-19 цар тахал дэлгэрснээс хойш анх удаа буурч, 5-р сарын 16-ны долоо хоногт 2.4 сая, 5-р сарын 23-ны долоо хоногт 2.1 сая болсон талаар тус улсын Хөдөлмөрийн яам мэдээллээ. Гэхдээ 2.1 сая хүсэлт нь цар тахлын өмнөх үеийн түвшнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. АНУ-д КОВИД 19- ийн тархалт үргэлжилсэн хэвээр байгаа тул ажлын байрны цомхтголын хоёр дахь давлагаа бий болох буюу 6 сая гаруй боловсролтой ажиллах хүчин ажлаа алдаж болзошгүйг Блүүмбергийн шинжээчид анхааруулж байна. АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2020 онд 12 хувь, 2021 онд 8 орчим хувь байхаар “Goldman Sachs”-ийн эдийн засагчид тооцож байна.
  • Германы Засгийн газар цар тахалтай тэмцэж, эдийн засгийг дэмжих хоёр дахь удаагийн арга хэмжээ буюу 111 тэрбум ам.доллартай тэнцэх багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
  • Австралийн Засгийн газар 476 сая ам.доллартай тэнцэх төсвийн дэмжлэгийг орон сууцны барилгын салбарыг дэмжих багц хөтөлбөрт зарцуулахаа зарлалаа. 2020 оны эцэст дуусах уг хөтөлбөрийн хүрээнд шинээр байшин барьж буй болон гэрээ шинэчлэн, өөрчилж буй хүн бүрт 25 мянган австрали доллар бэлнээр олгох юм. Ингэснээр улсын эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн 5 хувийг бүрдүүлдэг барилгын салбарын 140,000 гаруй шууд ажлын байр, 1 сая гаруй дам ажлын байрыг дэмжих зорилготой.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 5-р сарын 29-өөс 6-р сарын 4-ний байдлаар гарсан өөрчлөлтийн дэлгэрэнгүй тоймыг ЭНД татаж авна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close