Урлаг спортFocusШинэ мэдээ

Иж бүрэн спорт талбайг энэ сарын 10-нд ашиглалтад оруулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Энэ сарын 10-нд ашиглалтад орохоор төлөвлөөд буй энэхүү 1,8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спорт талбай байгуулж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт ногоон байгууламжаа бүрэн тарьсан, Хонгконгоос авчирсан сайн чанарын 8500 шоо метр хиймэл зүлгэнд дэвсэх элсийг Дархан хотоос захиалсан, одоо гэрэлтүүлгийн 28 шонг суурилуулж байна. Ойрын өдрүүдэд БНХАУ-аас олон улсын стандартад нийцсэн 2800 м.кв гүйлтийн тартан замын материал ирэх юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close