Уул уурхайШинэ мэдээ

Жолооч нарын аюулгүй байдлыг хангажээ

Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч нарын аюулгүй байдлыг алдагдуулсан учир уг хурд сааруулагчийг өнөөдөр авлаа.

Энэхүү хурд сааруулагчийг өвлийн улиралд гарам цэвэрлэх үед машин гулсаж орж ирэх эрсдэлтэйгээс гадна зам дагуух үерийн сувгийн чиглэлийг өөрчлөх зорилгоор Тээвэр ложистикийн төв хүсэлт гаргасны дагуу Барилга засварын цех хийсэн байна.

Харин жолооч нар гомдол гаргаснаар Автотээврийн цех судалж үзээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” бүлгийн заалт зөрчих нөхцөл үүссэн, мөн өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсгэх, тээврийн хэрэгсэл өгсөх чигийн хөдөлгөөнд хүч алдах зэрэг эрсдэл үүсгэнэ гэж дүгнэн хурд сааруулагчийг авах шийдвэр гаргажээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close