WorldFocusШинэ мэдээ

АНУ болон БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн ширүүсэх төлөвтэй байна

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх зорилгоор
Монголбанкнаас долоо хоног тутам бэлтгэн хүргэж буй гадаад орчны тойм мэдээллийн арав дахь дугаарыг хүргэж байна.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ: Фитч агентлагаас дэлхийн эдийн засаг 2020 онд 3.2 хувиар агших төсөөллийг 5-р сард гаргав. Энэ нь өмнөх сарын төсөөллөөс 1.5 нэгж хувиар муудсан төсөөлөл юм.

Оxford Economics байгууллагаас дэлхийн эдийн засаг 2020 оны II улиралд хүчтэй унаж, оны сүүлийн хагасаас сэргэснээр 2020 онд 4.8 хувиар агших 1 төсөөллийг шинэчлэн гаргалаа. Төсөөлөл өмнөх сарын төлөвөөс муудахад АНУ, Европын өсөлтийн төлөв муудсан нь нөлөөлжээ. Улс орнуудын ДНБ-ий гүйцэтгэлээс харахад дэлхийн эдийн засаг 2020 оны эхний улиралд 3 хувиар агших төлөвтэй гэж тооцож байна.

АНУ болон БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн ширүүсэх төлөвтэй боллоо. КОВИД-19 вирусийн анхны тархалттай холбоотой хоёр талын маргаанаас гадна АНУ-ын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт Хятадын технологийн компаниуд болох Huawei, ZTE-д экспортын хориг тогтоож, Huawei компанийг АНУ-ын програм хангамжийг ашиглахыг хориглох шийдвэрийг гаргасан зэрэг нь нөхцөл байдал хурцдахад хүргээд байна. Түүнчлэн КОВИД-19-ийн гарал үүсэлтэй холбоотой маргаанд хариу үйлдэл болгон БНХАУ нь Австрали улсаас авах арвай зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортод татвар ногдуулснаар 2 улсын хоорондын харилцаа мөн таагүй болоод байна зэрэг Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 5-р сарын 16-аас 5-р сарын 22-ны байдлаар гарсан өөрчлөлтийн дэлгэрэнгүй тоймыг ЭНДЭЭС татаж авна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close