НийгэмШинэ мэдээ

Шуудангийн салбарын дүрэм, журам шинэчлэгджээ

УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Шуудангийн тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ХХМТГ-ын даргын тушаалаар “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам”, “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам” болон “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам” шинэчлэн батлагдлаа. Эдгээр дүрэм, журмыг нь Захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлэв.

  1. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм” – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/53 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15345?lawid=15345
  2. “Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам” – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/54 дүгээр тушаал https://www.legalinfo.mn/law/details/15346?lawid=15346
  3. “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам” – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/55 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15347?lawid=15347
  4. “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам” – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15348?lawid=15348
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close