FocusБайгаль орчинНийгэм

2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн 29С температурт амьдрах шаардлага тулгарна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй  хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол 2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн 29С-ийн дундаж температурт амьдрах төлөвтэй байгааг судлаачид тогтоожээ. Уг судалгаагаар хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх аж. Судалгаа хийсэн Тим Лентон ВВС-д хэлэхдээ: “Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний нөхцөл байдалд илүү ойртуулсан гэж найдаж байна” гэжээ.

Судлаачид НҮБ-ын хүн амын төлөв, дэлхийн дулаарлын хүлээгдэж буй өсөлтийг үндэслэн 3С-ийн дэлхийн дулаарлын хувилбарыг судалгаандаа ашигласан байна. НҮБ-ын тайланд Парисын уур амсьгалын өөрчлөлтийн хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа улс орнуудад ч температурын өөрчлөлт 3С-аар нэмэгдэх төлөвтэй байна гэж тогтоожээ.

Судалгаанаас харахад хүн амын өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт ихтэй буюу дундаж температур нь 11-15 хэм орчимд байдаг бүс нутагт төвлөрч байгаа аж. 2019 он Европын түүхэнд рекорд тогтоосон хамгийн дулаан жил байлаа. Хүмүүс ихэвчлэн халуун, дулаан уур амьсгалтай нөхцөлд олон мянган жилийн туршид амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч дэлхийн дулаарал нь агаарын температурыг гурван хэмээр өсгөвөл олон тооны хүмүүс “уур амьсгалын хоргодох байр”-аас илүү халуун температурт амьдрах шаардлага тулгарна.

Зураг. ЕРА (United States Environmental Protection Agency) АНУ-ын Байгаль орчны газар. Нөлөөлөлд өртөх төлөвтэй бүсэд Энэтхэг ба Сахарын арлын Африк орж байна.

Эксетерийн их сургуулийн Дэлхийн систем судлалын хүрээлэнгийн уур амьсгалын мэргэжилтэн, Лентон Хятад, АНУ, Европын эрдэмтэдтэй хамт энэхүү судалгааг хийжээ. Тэрбээр ВВС-д хэлэхдээ: “Газар нь далайгаас илүү хурдан халдаг. Хүн амын өсөлт аль хэдийн халуун газар, ихэнхдээ Африкийн Сахарын арлуудын бүсэд ажиглагдаж эхэлсэн. Энэ нь хүмүүсийн тархалтыг бүхэлд нь илүү халуун газар руу шилжүүлж байгаа юм. Нөлөөлөлд өртөх төлөвтэй байгаа бүсэд Австралийн хойд хэсэг, Энэтхэг, Африк, Өмнөд Америк болон Ойрхи Дорнодын зарим хэсэг орно. Мөн ядуу, эмзэг бүс нутагт амьдардаг хүмүүс халуунаас өөрсдийгөө хамгаалах байргүй болох төлөвтэй байгаад санаа зовниж байна. Энэ судалгаа бол зөвхөн агааржуулалттай барилга дотор орж, өөрсдийгөө ямар ч зүйлээс тусгаарлаж чаддаг баян хүмүүсийн тухай биш юм. Бид уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөд өөрсдийгөө тусгаарлах, хамгаалах арга хэрэгсэлгүй ядуу хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Лентоны багийн судалгааны ажлын гол мессеж нь “уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоргодох байргүй хүмүүсийн тоог бууруулахад асар их ач холбогдолтой”, “Өнөөгийн байж болох түвшинөөс илүү дэлхийн дулаарлын градус бүрт нэг тэрбум орчим хүн байна. Тиймээс дэлхийн дулаарлын градус тутамд бид хүмүүсийн аж амьдралд асар их өөрчлөлтийг үзүүлэх боломжтой юм”

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ

Back to top button
Close