НийгэмЭнэ сардОрон нутаг

Улсын аварга малчин, тариаланчдад шагналыг нь гардууллаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойрогтоо ажиллаж Улсын аварга Тариаланч,Улсын аварга малчин өрхөд шагналыг нь гардууллаа. Засгийн газраас хоёрдугаар сард гарсан тус шийдвэр цаг үеийн байдлаас болон хойшлогдсон билээ. УОК-ын шийдвэр, Засгийн газрын тогтоолын дагуу энэ өдрүүдэд аварга тариаланч, малчдад шагналыг нь гардуулж байна.

Төв аймаг нь манай улсын эдийн засгийн  гол тулгуур болох мал аж ахуй, газар тариалан хөгжсөн бүс нутаг. Тус аймаг 2019 онд мал сүргээ 4,9 сая толгойд хүргэж, 10,06 сая тонн ургац хураан авч аймгуудын ажлын үр дүнгээр улсад II байр эзэлжээ.

Төв аймгийн хувьд ийнхүү  шинэ жараныг  амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа юм байна. Тус аймгаас Улсын аварга  16, аймгийн аварга  99 төржээ. Шагнал гардуулах ёслолыг  аймгийн удирдлагууд болон сум орон нутгийн удирдлагууд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хамт явж цомхон хүрээнд гардууллаа.

Төв аймгийн Лүн сумын малчин А.Батзаяа гэргий Д.Сарангэрэл нар Улсын аварга малчин өрхөөр, Эрдэнэсант сумын малчин Д.Хүрэлбаатар, гэргий Б.Алтанцэцэг нар Улсын аварга малчин өрх, Эрдэнэсант сумын тариаланч Ц.Анхбаяр гэргий Д.Нарантуяа нар Улсын аварга тариаланч цом тэмдэгээ гардан авлаа.

Улсын Аварга Малчид, Тариаланчдад олгодог  энэхүү шагналыг  ”Улсын аварга малчин  өрх” хэмээн  олгодог болсонд малчид талархаж байгаагаа ярьж байсан юм.

 

Холбоотой мэдээ

Back to top button
Close