Хөрөнгө санхүүЭдийн засаг

Монголбанкнаас мэдээлэл хийлээ /2020.04.30/

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өгч байна.

  • Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 3 сарын байдлаар 350 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
  • Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Ипотекийн зээл олголтыг өсгөнө. Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран ажиллана. Төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгоно. Түрээслээд байраа өмчлөн авах юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган, Сангийн яамнаас тодорхой татаас гаргана.
  • Зах зээлд үнэт цаасыг гаргасны дараа Монголбанкнаас дэмжлэг үзүүлнэ.  Бид 2012 оноос хойш ипотекийн зээлийн эргэн төлөлтийн мөнгийг дараагийн зээлд олгосоор ирсэн. Гэвч энэ зээлийн эргэн төлөлтийг 6 сар царцаасан тул шинээр авах зээлүүдэд нөлөөлнө.
  • Ипотекийн зээл авсан иргэд эргэн төлөлтөө царцаах хүсэлтээ банкандаа гаргана. Өнөөдөр хүсэлт хүлээн авах сүүлчийн өдөр. Иймд ирэх долоо хоногт нийт хэчнээн иргэн хүсэлт гаргасан нь тодорхой болно. Хөтөлбөрийн зээлтэй 72 мянган иргэн бий.
  • 6595 зээлдэгчийн хэрэглээний зээлийг хойшлуулсан. Нийт зээлийн дүн 76 тэрбум төгрөг байна. Дунджаар 6.2 сараар ээлийн хугацаагаа сунгажээ. Дийлэнх нь Хаан банкны зээлдэгчид байна. Цалингийн зээл нийт зээлийн 94 хувийг эзэлсэн.
  • Иргэд орлогынхоо 55 хувийг ээлд зарцуулдаг байсан бол одоо энэ хувь 52 болж буурсан.
  • Тэтгэврийн зээлийг тэглэснээр банкуудын бүртгэлээс 700 орчим тэрбум төгрөгийн зээл хасагдсан тул зээлийн үлдэгдэл буурсан мэт харагдаж байна. Энэ бол механик өөрчлөлт.
  • Жилийн өмнөхөөс төгрөгөөр олгосон зээл 6 хувиар, бизнесийн зээлийн өсөлт 5 хувь байна.
  • ОУВС, БНХАУ-ын Ардын банктай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Хятадын Ардын банкнаас авсан своп хэлцлийг сунгах хүсэлтээ илэрхийлсэн.
  • Ирэх жилүүдэд төлөх Засгийн газрын бондуудыг дахин санхүүжүүлнэ. Учир нь гадаад зах зээлд төвөгтэй байдал үүссэн. Хөрөнгийн урсгал хөгжингүй орнуудаас өндөр хөгжилтэй орнуудыг чиглэж байна.
  • Энэ онд саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Back to top button
Close