Нийгэм7 хоногНийслэл

“Соёмботой” ууланд гарсан гал түймэрийг бүрэн унтраалаа

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” ууланд гал түймэр гарсан талаар Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга,  хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, 15:14 цагт бүрэн унтраалаа.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихэсч байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байж, татсан тамхи шүдэнзээ сайтар унтрааж хаяхыг гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ

Back to top button
Close