НийгэмХууль эрх зүй7 хоног

Хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан ойд түймэр тавьсан иргэдийг илрүүлжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг “Баян голын мухдаг” гэх газар тус аймгийн харьяат Г, Б, Орхон аймгийн харъяат Э нар нь хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан ойд түймэр тавьсан нь тогтоогджээ.

Уг хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Батхөлөг, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Энхболд, цагдаагийн дэслэгч Э.Ганзориг нар илрүүлсэн байна.

Одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Булган аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close