Хөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

Санхүүгийн луйвраас сэргийлэхийг уриалсан “Нягтлах тусам аюулгүй” аяныг хэрэгжүүлж эхэллээ

Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна.

Монголбанк нь энэхүү аянд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготой юм. Иймд олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангаж байх юм.

Тус аяны эхний шат буюу “Ятгах тусам нягтал” аян нь 2020 оны 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна. Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болоод байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close