ЭМЯЭрүүл мэнд

Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос короновирус илэрч, 34 дэх тохиолдолоор бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ. Мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээр Интермед эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэний шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл тус иргэний PCR шинжилгээний хариу сөрөг буюу короновирусыг халдвараар өвчлөөгүй болохыг баталлаа.

Харин Алтанбулаг боомтоор энэ сарын 18-нд орж ирсэн Монгол Улсын иргэнээс короновирусын халдвар илэрлээ. Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлан, ажиглалтад авсан. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна. Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй” гэв.

 

Холбоотой мэдээ

Back to top button
Close