Мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөгөөр буюу 3.5%-аар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан өнөөдөр танилцууллаа.
Энэ оны гуравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөгөөр буюу 3.5%-аар өссөн болохыг мэдээллийн эхэнд онцоллоо.
Эдийн засгийн салбарын статистик үзүүлэлт
Монгол Улсын 2020 оны 3 дугаар сарын Эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг.Эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийн видеог татаж авах линк…https://tinyurl.com/ql88uyw Сарын мэдээний танилцуулгыг дараах линкээр татаж авна уу.https://tinyurl.com/yx5doqbe
Posted by Үндэсний Статистикийн Хороо on Sunday, April 12, 2020
Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд
- Валютын хадгаламж 789.4 тэрбум төгрөг буюу 27.2 хувь
- Валютын харилцах 587.3 төгрөг буюу 29.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин төгрөгийн хадгаламж 2020 оны гуравдугаар сарын эцэст 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 371.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 465 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан байна.
Төгрөгийн хадгаламжийн
- 88.1 хувь нь иргэдийн хадгаламж
- 11.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
“Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 (0.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 789.4 (27.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь статистик мэдээллээс харагдаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.9 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Харин өмнөх оны мөн үеэс 315.4 (1.8%) тэрбум төгрөгөөр буурлаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг буюу 50.4% нь иргэдийнх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 14.2 их наяд төгрөг болсон.
Энэ нь, Өмнөх сараас 311.9 (2.2%) тэрбум төгрөгөөр
Өмнөх оны мөн үеэс 519.7 (3.5%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна.
Мөн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр буурсан байна.
Зээлийн бусад онцлох статистикийг харвал,
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 120 (11.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 236.6 (25.9%) тэрбум төгрөгөөр өссөн.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.1 (0.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 32.3 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна” гэлээ.



