НийгэмЭнэ сард

Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгохыг даалгав

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:  “Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариуг мэдэгдсэн. Өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн. Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, гэр бүлд халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. Энэ шийдвэр нь өмчлөлийн хэлбэрээс үл хамаарна” гэлээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close