МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад 30 мянган хонь хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн нислэгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 14:45 цагт Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар түүний БНХАУ-д хийх айчлал албан ёсоор эхэллээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин: “Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавиусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол цар тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж буйг таны айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг бодитойгоор гэрчлэн харууллаа” гэжээ.
Х.Баттулга: “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна”.
Айлчлалын хүрээнд Хятадын ард түмний халдварт тахалтай тэмцэж байгааг дэмжиж МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлав. Хэлэлцээ хийсний дараа ерөнхийлөгч Баттулга хонь бэлэглэх бичгийг Хятад улсын дарга ШиЖиньпинд гардуулав.
Эх сурвалж: mongol.cri.cn




