НийгэмХууль эрх зүйЭнэ сардНийслэл

Хохирлын нэгдсэн мэдээллийн сантай болно

Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үндсэн 5 маягт, дэлгэрэнгүй бүртгэлийн 1  маягт, 4 нэгтгэл маягт, заавар, аргачлал төсөл”-ийг боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөл, аргазүйн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүллээ.

  Энэхүү маягт, заавар, аргачлал батлагдсанаар Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2018 оны 327 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”, 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” болон бусад холбогдох журам, дүрэм, зааврыг хэрэгжүүлэх юм.

  Мөн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдах,  гамшгийн статистик мэдээг боловсруулах, гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих, бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close