Орхон аймгийн 2020 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барив

Монгол улсын 2020 оны нэгдсэн төсвийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцэж, баталсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн аймгийн 2020 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар өргөн барилаа. Төсвийн төслийг ирэх Даваа гарагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар оруулан батлуулах ёстой.






