Шинэ мэдээ

“Итгэлийн зээл”-ийн батламжийг гардуулав

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт- Шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ нь гагнуурын электродын үйлдвэр байгуулж олсон ашгаа өрхийн болон ЖДҮ эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж буй.

Энэ удаад тус паркын ашиг болох 122 сая төгрөгийг 61 иргэнд олгохоор төслийг нь шалгаруулсан билээ.
Төсөл нь шалгарч хүүгүй, барьцаагүй “Итгэлийн зээл”-ийг авах эрхтэй болсон 61 иргэнд “Батламж”-ийг нь гардуулав.

Эдгээр иргэдэд 2 хүртэлх сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй хэлбэрээр 24 сарын хугацаатай олгож байгаа юм. Нийтдээ 150 иргэн төсөл ирүүлсэний 61 нь ийнхүү шалгарчээ. “Эрдэнэт ШУТП” нь 2018 онд 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Тус парк нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн электродын хэрэгцээг 100 хувь хангаж байгаагаас гадна ийнхүү олсон ашгаа бичил болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 19 иргэнд хоёр сая төгрөг буюу нийт 38 сая, хамтарсан үйлдвэр байгуулах хоёр төсөлд нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close