Дотоод аудитын хурал боллоо


Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан аймгийн дотоод аудитын хороо хуралдлаа. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан аймгийн дотоод аудитын хороо хуралдлаа.
Энэ хурлаар “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын танилцуулга”, Баян-Өндөр, Жаргалант сумдын Орон нутаг хөгжүүлэх санд хийсэн хяналт шалгалын танилцуулга, “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын санхүүд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зарим цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, “Дотоод аудитын тогтолцоог боловсронгуй болгох” зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар явуулсан шалгалтад 69 хувиас доош үнэлэгдсэн 14 дүгээр сургууль, “Оюу”, Унага”, 7-р цэцэрлэг гэх мэт байгууллагуудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн байгууллагын удирдлага болон нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл ноогдуулахаар хурлаас шийдвэрлэв.



