7 хоног

Нийгмийн тэтгэмжийн сангаас тэтгэмж гардуулав

Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу аймгийн ИТХ-аар 18 дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна. Үүний нэгээхэн хэсэг нь эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдад чиглэгдсэн  “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрүүд юм. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу аймгийн ИТХ-аар 18 дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна. Үүний нэгээхэн хэсэг нь эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдад чиглэгдсэн  “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрүүд юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын боловсрол ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилт тавин олон талд ажил зохион байгуулан хэрэгжүүлсээр байна.        Дээрхи хөтөлбөрүүдийн хүрээнд багш, эмч, соёл урлагийн салбарын ажилтнуудын “Нийгмийн дэмжлэгийн сан” байгуулсан бөгөөд орон байрны нөхцөлөө сайжруулах, сургалтын төлбөрт нэмэр хандив болох, эмчилгээнд хамрагдахад нь тус дэм болох үүднээс өргөдөл хүлээн авч шат шатны хурлаар хэлэлцүүлэн зайлшгүй дэмжлэг шаардлагатай  эмч, багш, соёлын байгууллагын 68 албан хаагчид нийгмийн дэмжлэгийн сангаас туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэж “Батламж” гардуулан өглөө.

Батламж гардуулах ёслолд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нар оролцлоо.  Дэд хөтөлбөр батлагдсанаас хойш буюу 2017-2019 онд боловсрол, соёл урлагийн салбарын 196 багш ажилтанд 88,8 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын 364 эмч, эмнэлгийн ажилтанд 110 сая төгрөгийн дэмжлэгийг зарцуулаад байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close