Засгийн газарНийгэмОрон нутаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм.

Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав.

Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллараар борлуулж байна. Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтэц тааруу зэрэгтэй холбоотой юм. Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажилласны дараа Дорнод аймгийг зорьж Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close