Орон нутагНийгэмЭнэ сард

Ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа боллоо

Олон улсын болон Монголын ахмадын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр Дархан-Уул аймгийн “Уран гартан ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа” Залуучууд театрт болж байна. Энд ахмадууд маань өөрсдийн гараар урласан дээл, хантааз, бөхийн зодог шуудаг, халх эмэгтэйн өмсгөл зэрэг үндэсний хувцас, эсгий урлалын олон бүтээлийг дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэн худалдааг аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооноос санаачлан аймгийн Ахмадын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Орхон сум болон Дархан сумын 12 багаас нийт 30 орчим уран гартай ахмад оролцсон талаар зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс тухайн оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 27 дахь жилтэй золгож байна. Энэ хүрээнд манай аймгийн хэмжээнд “Уран гартан ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-г дэлгэхээс гадна “Ахмадын баярын өдөр”-ийн хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж, Дархан хотынхоо төдийгүй улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурлуудынхаа энгэрийг аймаг, орон нутаг, салбарын болон төрийн одон медалиар мялаасан байна. Мөн ахмадууд маань урлагийн тоглолтоор бэлэг барьж, өргөн тэмдэглэлээ.

М.ГҮНЖИЛХАМ

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close