Орон нутагНийгэм

Орон нутаг болон улсын төсвөөр хийгдэж буй зарим ажилтай танилцлаа

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай нар өнөөдөр орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай нар өнөөдөр орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Тухайлбал, улсын төсвийн 1 тэрбум, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дөлгөөн тэргүүн” ХХк-ийн гүйцэтгэж буй Бүрэнбүст, Уртбулаг багийн нутаг дэвсгэрийн  нийтийн эзэмшлийн зам тайлбайн тохижилтын ажлыг явж үзлээ. Энэ ажлын хүрээнд явган замуудыг шинэчлэх, засварлах, зарим хуучин хавтангуудыг ашиглан шинэ газарт зам тавих, амралт чөлөөт цагийн талбай байгуулах юм. Эдгээр тохижилтын ажлууд энэ онд бүрэн хийгдэж дуусна. Мөн Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 250 хүүхдийн 2 давхар сургуулийн барилгын ажил эхлээд байна.

Энэ ажлын гүйцэтгэгчээр “ЖАМ” ХХК шалгаран ажиллаж буй бөгөөд 2019 онд 1,8 тэрбум төгрөгийн ажил хийх бөгөөд ирэх онд ашиглалтад орно.  2 тэрбум төгрөгийн нийт төсөвт өртөгтэйгөөр “Эрин гүрэн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Залуучуудын ордон” барих ажилтай мөн эхлээд байна.   Энэхүү барилга 2020 онд бүрэн ашиглалтад орно.  Барилгын ажлын явцад тулгарч буй зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close