Шинэ мэдээ

Орхон аймагт баярын өдрүүдэд 47 хүн эрүүлжүүлэгджээ

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан 2019.07.16 нд боллоо. Хуралдааны үеэр БОЭТ, Цагдаагийн газар болон ОБГ-аас баяр наадмын өдрүүдэд ирсэн дуудлага, мэдээллийн талаар танилцууллаа.

Баярын өдрүүдэд БОЭТ-ийн түргэн тусламжийн утсанд 480 орчим дуудлага иржээ. Үүний 336 нь насанд хүрсэн хүн, 40 нь хүүхдийн дуудлага байжээ. “Хүлээн авах”-аар 642 хүн үйлчлүүлснээс 105 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Хүүхдийн хүлээн авахад 670 гаруй хүүхэд хандаж зөвлөгөө авч буцсан бол 28 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн талаар БОЭТ-өөс мэдээллээ. Түүнчлэн “Гэмтлийн хүлээн авах”-аар 134 хүн үйлчлүүлсэн аж. Мөн өдрүүдэд 38 эх амаржсанаас гэрийн төрөлт нэг бүртгэгдсэн гэнэ.
Тэгвэл баярын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газар 256 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 8 нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байсан талаар тус Цагдаагийн газрын дарга ярилаа. Дээрх найман мэдээллээс хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг 2, хулгайлах 2, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн 1, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах 1, сураггүй алга болсон тохиолдолд 1 тус тус гарсан байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 илэрснээс гадна 47 хүн эрүүлжүүлэгджээ. Аймгийн Цагдаагийн газрын дарга А.Батбаяр баярын өдрүүдэд Эрдэнэтчүүд харьцангуй тайван наадсан хэмээн онцоллоо. Дээрх өдрүүдэд хотын хэмжээнд гал түймрийн дуудлага ирээгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close