Шинэ мэдээ

Орхон аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн болон ХАБ-ын зөвлөл хуралдав

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг дээрхи хуулийн хүрээнд зохион байгуулах болжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан /хөдөлмөрийн алба/, хөдөлмөрийн  биржээс бүрдэнэ” гэж заасны дагуу хөдөлмөрийн салбарын удирдлага, зохион байгуулалтын бүтэц зохион байгуулагдаж ирсэн байна.
Хөдөлмөрийн хамтын удирдлагын гол бүтцийг тодорхойлж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл нь нийгмийн зөвшилцлийн байгууллага байна гэж заасны дагуу үндэсний болон орон нутгийн түвшинд хөдөлмөрийн удирдага зохион байгуулалтын  үйл ажиллагаа явагдаж ирсэн бөгөөд манай аймагт ч зөвлөлийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн  Хөдөлмөр эрхлэлтийн болон ХАБ-ын зөвлөл нь төр, МҮЭ, ажил олгогч гэсэн субектүүдээс бүрддэг. Тус зөвлөлүүд нь жил бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилладаг бөгөөд өнөөдөр ийнхүү хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг авч хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өглөө. Дээрхи хоёр зөвлөлийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, Хөдөлмөр эрхлэлтийг дамжих сангийн 2019 оны төсөвтэй танилцаж мэдээлэл сонслоо. Тус зөвлөл Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн орон нутагт хэрэгжиж буй “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай” /Нэг өрх-Нэг ажлын байр/ дэд хөтөлбөртэй бодлогоо уялдуулан ажилладаг. Дээрхи хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан ажилд 164 иргэн, ажилд зуучлах үйлчилгээнд 86 иргэн, шинэ ажлын байранд 49 иргэн нийт 299 иргэн үйлчилгээ дэмжих арга хэмжээнд хамрагдсанаас 135 иргэн байнгын, 182 иргэн түр болон улирлын чанартай ажлын байраар хангагдсан байна.
Мөн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт 51 иргэн 250 сая төгрөг малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эргэн төлөгдөх, малжуулах хөтөлбөрт 10 иргэн 50 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 9 иргэн 42 сая төгрөг, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 10 иргэн 27 сая төгрөг гэх мэт хамрагдсан байна. Энэ бүхний цаана орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар иргэдийн амжиргааг дэмжих чиглэлийн олон ажил хийгдсээр байна.
Аймгийн ХАБ-ын зөвлөлийн хувьд ХАБЭА-н үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сарын аяныг зохион байгуулах, сумдын ХАБЭА-н зөвлөлийн ажлыг эррчимжүүлэх, ХАБЭА-н хөтөлбөрийн талаар иргэд, ААн-үүдэд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Цаашид иргэн аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулна.
Мэдээллийн төв

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close