Шинэ мэдээ
Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн аян өрнүүлжээ

Орхон Аймгийн Засаг даргын 2019 оны А/308 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Мал эмнэлгийн газар нь халдварт өвчний голомт, сэжигтэй бүсийн мал, амьтны хашаа, саравчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлын удирдамж, төлөвлөгөө гарган сарын хугацаанд ажиллажээ.
Мал, амьтны сэг, зэмээр байгаль орчин бохирлогдож хүн, малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хорогдсон малын сэг, зэмийг устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх халдваргүйжүүлэх ажил хийсэн байна.
Энэ ажлын хүрээнд нийт 124 малын сэг зэмийг устгаж 267 малчин өрхийн хашаа хороо, өвөлжөө хаваржаа, худаг уст цэг, махны үйлдвэрүүд, худалдааны төв, нийтийн эзэмшлийн нийт 270.5 мянган мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн аж.



