7 хоногУрлаг спортФото сурвалжлага

“Шидэт өнгө 3” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэлийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 15 жилийн ойн хүрээнд “Шидэт өнгө – 3” уран зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Ord Art” галлерейд нээгдээд байна.

Тус сургуулийн уран зургийн дугуйлангийн багш Б.Болортуяагийн шавь нарын бүтээлээс бүрдсэн энэхүү “Шидэт өнгө – 3” үзэсгэлэнд Наран сургуулийн 1–12 дугаар ангийн 40 гаруй сурагчийн нийт 150 гаруй бүтээл дэлгэгдээд байна. Тэрбээр өмнө нь Улсын тэргүүний 84 дүгээр сургуульд уран зургийн багшаар ажиллаж байх үедээ “Шидэт өнгө 1”, “Шидэт өнгө 2” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулан гаргаж байсан юм.

Хүүхэд бүр ертөнцийг өөрийн өнгөөр хардаг бөгөөд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлч сэтгэлгээтэй болоход уран зургийн дугуйланд суралцах нь чухал алхам болдог гэдгийг Б.Болортуяа багш онцолж байлаа. Хүүхэд насны нандин дурсамжийг бүтээсэн энэхүү “Шидэт өнгө – 3” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close