Тамирчдын амжилтОнцлохУрлаг спорт

Тэмцээний эхний өдөр З.Цэлмүүнээ хүрэл медаль, Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ

Арабын Бүгд найрамдах Эмират улсын Абу Даби хотод Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Афестиваль өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн фестивальд орон орны 500 гаруй өсвөр насны хүүхдүүд өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдрийн салхийг хагалж, манай улсаас Охидын 22 кг-ийн жинд өрсөлдсөн З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртлээ. Түүний жинд эзэн орны тамирчин Захра Алсувайди алтан медаль, Казахстаны Зере Нурмагам Бетова мөнгөн медаль тус тус хүртлээ. Хөвгүүдийн Кидс 2-ын 30 кг-ийн жинд “Гаруда” клубын тамирчин Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ.

Жюү жицүгийн ДАШТ нь Абу Даби хотын хамгийн томоохонд тооцогддог Мубадала Арена спорт цогцолборт болж байна. Тэмцээн энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close