Гадаад харилцааУлс төр
Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.
Монгол Улсын гуравдагч хөрш, түнш орон АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. Мөн Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд өөрийн санаачлагын дагуу зохион байгуулсан “Peacebook-2019” форумын ач холбогдлын талаар танилцууллаа.
Элчин сайд ноён М.Клечески энэхүү форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэв.



